2011-05-07
bie daaltiin daalgawar

c                                                                            7-р анги

                                                                   Азарган тахиа

Өөрийгөө аугаа эхэд бодсон азарган тахиа амьдардаг  байжээ.”Миний залаа улаан бөгөөд том өд далавч минь сагсгар өтгөн”гэж үргэлж хамраа сөхөн орилдог байв. Нэг өдөр айлын хүүхдүүд аавынхаа авч өгсөн жижиг чингэлэг тэргээр хашаан дотроо наадаж байгаад орхижээ. Түүнийг харсан тахиа  “ Би энэ тэргэнд   суугаад бүх ертөнцөөр аялъя, миний гайхалтай сайхныг миний хүч чадал, сүр жавхааг бүх тахианууд хараг” хэмээн орилохыг хоёр муур сонсоод “ Бид чамайг бүх ертөнцөөр тойруулъя гэхэд азарган тахиа үсрэн суугаад мууранд чирүүлэн одов.Зальт хоёр муур тахиаг тавтайхан зооглов гэнэ.

1.       Цэгийн оронд нөхөж бичээрэй.

Азарган тахиагаар ямар шинж чанартай хүнийг төлөөлөн үзүүлсэн вэ?

....................................................................................

2.       Азарган тахиаг шиг болохгүйн тулд ямар зан чанартай болъё гэж бодож байна вэ?

..................................................................................

3.       “ Хамраа сөхөх” гэсэн хэлц үгийн утгыг тайлбарлан бич.

.......................................................................

4.       Эхийн сэдвийг олооорой.

А. Амьтны ааш араншингийн тухай

Б. Тахианы тухай

В. Сагсуу зангийн тухай

Г. Зальт муурны  тухай

5. Эхийн хэв маягийг олоорой.

А. Тоочимж               б. Хүүрнэмж            в. Эргэцүүлэмж              г. Тайлбарламж

6. Эхийн гол санааг тайлбарлан бичээрэй.

7.” Миний залаа улаан бөгөөд том, өд далавч минь сагсгар өтгөн” гэсэн өгүүбэрт уран дүрслэлийн ямар арга хэрэглэсэн вэ?

А. Зүйрлэл              б. Хүншүүлэл        в. Адилтгал             г. Амьдчилал

8. “ Бид чамайг бүх ертөнцөөр аялуулъя” гэсэн өгүүлбэрт орсон “ Чамайг” гэдэг заах үг нь юуг төлөөлсөн байна вэ?

А. Муурыг             б. Тахиаг      в. Хүүхдүүдийг           г. Сүр жавхааг

9. Эхээс төгсгөл хэсгийг ялган бичээрэй.

............................................................................

10. Дараах эсрэг утгатай үгийг эхээс олж бич.

Өчүүхэн-....................

 

11. Дараах эхээс ойролцоо утгатай үгийг олж бич.

Ертөнц-..........................

12. “ Өөрийгөө аугаа ихэд бодсон “ гэсэн өгүүлбэрт орсон “ өөрийгөө” гэдэг төлөөлөх үг юуг төлөөлсөн вэ?

..........................................................

13.” Өөрийгөө аугаа ихэд бодсон азарган тахиа амьдардаг байжээ” гэсэн өгүүлбэрт ямар аймгийн үг байхгүй вэ?

а . Жинхэнэ нэр                  б. Төлөөний үг             в. Үйл үг         г. Тооны нэр

14. Дараах үгсийг утгын зүйлчлэлтэй нь зөв харгалзуулж бич.

1. Хүнийг заасан                                        а. Ертөнц

2. Гариг эрхэс                                              б. Азарган тахиа

3.Амьтныг заасан                                       в. Хашаа, тэрэг

4. Хүний бүтээсэн зүйл                              г. Хүүхдүүд, аав

15. Дараах өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр болгон хувиргаж бич.

Энэ тэргэнд суугаад бүх ертөнцөөр аялна.

16.” Зальт хоёр муур тахиаг тавтайхан зооглов” гэсэн өгүүлбэрээс цөм өгүүлбэрийг ялган бич.

17. “ Гар” гэдэг язгуур үгээс төрөл үгийн үүр үүсгэ.

Гар-..........................................

18. “ Чин” дагавраар жинхэнэ нэр 3 бүтээж бич.

Чин-...................................

19. “ Хашааныхаа” гэдэг үгэнд хэдэн дагавар хэдэн нөхцөл орсон вэ?

.....................................................

20. Оньсогыг таагаарай.

Жин торго захгүй

Жижиг сувд нүхгүй ....................

21. Гар нийлэх гэсэн хэлц үгийг өгүүлбэрт оруулж бич.

Гар нийлэх-..........................................

22. Хэлцүүдийн утгыг харгалзуулаарай.

1. Гар хоосон                           а. Өглөгч, өглөг өгөх

2. Гар урттай                             б. Ядуу зүдүү

3. Гар цайлгах                          в. Хийх юмаа олж ядах

4. Гар загатнах                         г. Хулгай хийдэг         

23. Утгаараа өөр үгийг олж дугуйлаарай.

А. Гавшгай                  б. Шаламгай                    в. Салхивч                        г Хурдан

24. “ Явах” гэсэн үгэнд утгаараа хамгийн дөхөм үгийг олоорой.

А. Гүйх                 б. Алхах                  в. Харайх                 г. Гэлдрэх

25. Эхний үе нь галт зэвсгийн нэр. Дараагийн үе нь тоо заасан үг. Нийлүүлээд уншвал амарч хоноглох газрын нэр.

 

 

 

 

 

 

26.” Нүд” гэдэг үгэнд ямар ямар утга байж болох  вэ?

Нүд.........................

Нүд............................   Холбоо үгээр бич.

27. “ Ам гэдэг үг орсон хэлц үг нэгийг бич.

...............................................................................           

28. Дагаврын аргаар бүтсэн үг аль нь вэ?

А. Тахиа                    б. Зооглов              в. Муур                       г. Айлын

29. Нэрийн холбоо үг аль нь вэ?

А. Үргэлж орилдог            б. Муур сонсоод            в. Айлын хүүхдүүд           г. Тавтай зооглох

30. Дараах зүйр үгийн төгсгөлийн цэгийн оронд нөхөж бичээрэй.

Эрдмийг хичээлээр сурдаг

.......................................

31. “ Миний  нутаг” найраглал, “ Дөрвөн цаг” шүлэг хэний зохиол вэ? Нэрийг бич. ......................

 

 

32. “ Миний нутаг” шүлгийн 1-р бадгийг гүйцээж бичээрэй.

Хэнтий Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

..................................................................

...................................................................

.......................................................................

33. Тусах үйл үгийн дугаарыг дугуйлаарай.

А. Дуудав             б. Үзэгдэв              в. Орилжээ               г. Сууж

34. Оноосон нэрийг олж  дугаарыг дугуйлаарай

А. Азарган тахиа                 б. Муур                 в. Бат                 г. Хүүхэд

35. Аль үгэнд ялгах эгшиг байна вэ?

А. Өргө          б. Торго         в. Хүргэ              г. Төгөл

36. Дараах жагсаалтанд утгаараа үл тохирох үгийг олоорой.

А. Гараа цэвэрлэх            б. Нүүрээ угаах       в. Амаа арчих          г. Зүрх алдах

37. Урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад аль үгийн балархай эгшиг гээгдэхгүй вэ?

А. Сэтгэл             б. Хамар         в. Хүүхэд                 г.  Тэрэг

38. “ Тахиа орилдог байв” гэсэн өгүүлбэрийг дэлгэрэнгүй өгүүлбэр болгож бичээрэй дэд гишүүнээр дэлгэрүүлж бичсэн байна

39. Дараах үгсийг тийн ялгалын нэртэй нь зөв харгалзуулаарай.

1. Харьяалах                         а. Ертөнцөөр

2. Өгөх орших                       б. Сүр жавхааг

3. Заах                                     в. Тахианы

4. Гарах                                    г. Тэргэнд

5. Үйлдэх                                 д. Муурнаас

40. Үгийн бүтцийг зөв задалсан хэсгийг ол. Амьдралынхаа

А. Амь+дар+л+ын+(х)аа                           б. Амь+д+р+л+ын+(х)аа

В. Амьд+р+л+ын+(х)аа                             г. Амьдрал+ын+(х)аа


Сэтгэгдэл:


Хариу харж болхуу
Бичсэн: Зочин цаг: 09:51, 2022-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax