Зайн сургалт
Уран зохиол
10 дугаар анги
Хичээлийн сэдэв: Өрнө, дорнын яруу найраг
Хичээлийн агуулга:
Ш Ли Бай /сурах бичгийн хуудас 22-23/
Ш Шарль Бодлер /хуудас 24-25/
Ш Яруу найргийг ойлгохуй хуудас /39-40/
Үйл ажиллагаа 1. Дорны яруу найраг
1. Багшийнхаа бэлтгэсэн хичээлийг анхааралтай уншаад бичиж тэмдэглэж аваарай.
Сэргэн мандлын үеийн хятадын яруу найрагч Ли Тай Бай нь Манай тооллын 701 онд Дундад Азийн Зүй Еэ хотод мэндэлж таван настайгаасаа Сычуанд суурьшжээ. Тэрбээр нэгэн үе шилийн сайн эрстэй нөхөрлөж, нэгэн үе бясалгал даяан хийж явсан ба ордны дотоод зөрчилдөөнд оролцож, дэмжиж явсан ханхүү нь улстөрийн тэмцэлд ялагдсаны улмаас насныхаа эцэст бөглүү хязгаарт цөлөгдөж өнгөрөөжээ. Түүнийг нэгэнтээ сархад хүртэн хөлчүүрхэж яваад усанд туссан сарны дүрсийг тэвэрнэ хэмээн гол руу үсрээд живж үхсэн гэх домог бий.
.
Ли Тай Бай (701-762)
2. Дараах шүлгүүдийг уншаад, уйтгар гунигийг ихэвчлэн ямар улирлаар илэрхийлдэг вэ? Яагаад? гэсэн асуултад хариулан дэвтэртээ бичээрэй.
Сарны саруулд ганцаар согтохуй
Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад
Цэнгэх нөхөд үгүйд гагц өөртөө сөгнөв.
Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд
Даруй сүүдэр минь тодроод бидэн гурвуул болов.
Архи балгаж сураагүй сар эв дүйгүй
Аргагүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө.
Сар, сүүдэр бидэн-гэлээ ч үй зайгүй
Сайн нөхөд бололцоод хаврын шөнөжин наргив.
Ли Тай Бай
Цжин Тин Шань уулнаа бясалгахуй
Аагим халуун өнгөрч
Үүлс амрахаар одов.
Аянч холын шувуудын
Сүүлчийн цуваа буцав.
Уулсыг би ажна.
Улс намайг ажна.
Бие биеэсээ уйдалгүй
Бид ширтэлцсээр үлдэнэ.
Ли Тай Бай
Цагаан цахлай
Намрын буйд гол дээр
Цагаан цахлай үзэгдэв.
Наранд хайлсан хяруу шиг
Цахилаад алсад нисэв.
Хов хоосон арал дээр
Гав ганцаар үлдэв.
Сэтгэлд уйтгар үелзэн Зүрхэнд гуниг хоногшив.
Ц.Бавуудорж
Дөрвөн улирал Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ Хөхөлбөр орчлонгийн уулс дунд
Хөмсгөн доороо нулимстай зогсдог доо...
Б. Лхагвасүрэн
“Хос уянга”
Намрын шувуудын
ганганаанаас шаналахын жаргал авлаа
Найрын сайхан дуунаас жаргахын зовлон авлаа... .
3. Болор цомын эзэн яруу найрагч Ц.Бавуудоржийн Ли Байд зориулсан шүлгийг сонирхон уншаарай/
Ли Байг дурсав
Голын гэрэлт чулууд шөнөдөө сэрүүн
Гоо охин нүцгэн цээжээ толинд үзэх цаг Огт өөр шинэ улирал эгэхүйеэ
Орхиул шар салхин бэлхүүс гэрэлтмой.
Ер бусын учрал нэжгээд тохиох нь хэзээ Ертөнц даяар мөрний цөн сонсодмой. Шинэтгэл сарны содон үнэрт хүжис уугиад Ширхэг хар үс бугуйн дээр гогцоормуй. Намайг эс гуниглаваас чиний гэрийн ойр Намуу цэцгийн шүүдэр сарнаас уйдсаны гэрч Цайны үнэр салхиар ирэхийг үзрүүн
Цагаан бүрийд зуусан өвсөө хийсгэчүхэй Эгэн одох салхин хөхөө цээжин орноо донгодоод
Ижий минь л гагц улмаа хайрлах амуй. Үдшийн халуун бүрий үргэсэн гөрөөс мэт нэгээхэн
Өнгөрөгч саран шинэдсэний хойно яахин гараа даллана
Үйл ажиллагаа 2. Өрнийн яруу найраг
Шарль Бодлер /1821-1867/ Өрнө дахины яруу найргийн нэгэн гол төлөөлөгч бол яахын аргагүй Францын нэрт яруу найрагч Шарль Бодлер билээ. Тэрбээр Францын төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан агуу яруу найрагч төдийгүй амьдарч асан цаг үеийнхээ шилдэг эсээч, тэргүүлэх байртай гоозүйч байжээ. Тэр “Нүглийн цэцэгс” номоороо өмнөх үеийн романтик найрагчдын задгай шүлгийг эвдэн амьдралыг огт өөр талаас харж ганцаардсан сэтгэлийг илэрхийлсэн байдаг. Бодлерийн яруу найраг нь дүр дүрслэл болоод хүний сэтгэл санаа хоѐрыг хооронд нь уусгаж нэгэн чуулбар зохирол дуурьслыг бүтээдгээрээ алдартай.
Салхич шувуу
Хөлгүй тэнгисийн нулимс мэт шорвог мандал
Урт холын аянаас уйдаж залхсан далайчид
Хөлөг онгоцыг мөнхөд дагалдагч салхич шувуудаас
Урхидан бариад зугаацан наадахыг сэджээ.
Номин хөх тэнгэрийн эрх чөлөөт эзэн
Нойтон тавцан дээр гутамшигтайяа тэрийн ойчоод
Хүчирхэг хоѐр жигүүрээ бяцарч салмарсан сэлүүр мэт
Хөөрхийлөлтэйеэ чирсээр гаслантайяа түгдэгнэнэ.
Саяхан л огторгуйг эрхшээж асан ид хавт жигүүртэн
Шархдаж бэртээд одоо бусдын доог болжээ
Саваагүй нэг нь хошуу руу нь гаансаа шургуулан даажигнаж
Салбадай зантнууд хөөрхийг элэглэн догонцож хөгжилдөнө.
Багшийн тайлбар:
Энэ шүлэгт нэг талаас яруу найрагч буюу “салхич шувуу”, нөгөө талаас саваагүй зантай салбадайнууд буюу “далайчид”, тэдний ертөнцийг үзэх үзэл хийгээд оюун санааны зөрчил дүрслэгджээ.
Яруу найрагч минь, үнэн дүр чинь энэ
Ялдам солонгыг дорд үзэж, шуургыг урин дуудна.
Гайхамшиг цогцолсон үл үзэгдэгч жигүүр чинь харин
Газраар явахад садаа болж бусдын тохууг амсана.
“Хүний амьдралын үнэ цэнэ Бодлерийн шүлгийн ганц мөрд ч хүрэхгүй.” (Акутагава)
Багшийн тайлбар:.
Үйл ажиллагаа 3. Яруу найргийг ойлгож сурах
1. Яруу найргийг ойлгож сурах алхмуудыг уншаадг багшийн зөвлөгөөний дагуу ажиллаарай.
1. Яруу найргийг бясалгах
o Ухаарч ойлгох
o Мэдрэх
o Хүртэж хүлээж авах /яруу үг хэллэгийг, дүрслэлийн гайхамшгийг, орон зайг, цаг хугацааг, мөн чанарыг-хайр, байгалийн уянга, уйтгар гуниг гэх мэтчилэн бүх сэдвээс
2. Яруу найргийг цээжлэх
o Бүтнээр
o Сонгож
3.Урнаар унших
4. Хэрэглээ
o Уран илтгэх, эх зохиох, найруулан бичих зэрэг яриа бичгийн найруулгад эшлэл болгон ашиглах
o Үг ярианы баялагтай болох
o Гоозүйн мэдрэмжтэй болох
Яруу найргийг бясалгахуй
Зөвлөмж:
Бясалгана гэдэг маань зүгээр нэг ойлгож эргэцүүлэхийн нэр биш, тухайн зүйлийг зүрх сэтгэлээсээ мэдэрч, тэрхүү шүлгийн утга санаанд гүн автаж, дотроо маш их эргэцүүлэн, зүрхнийхээ угт ямар нэгэн уянгын мэдрэмжийг илүүтэйгээр
хүртэхийг хэлж байгаа юм. Ингэхдээ бясалгах орчныг сайн бүрдүүлэх нь чухал. Цэвэр, намуухан орчинд сонгодог хөгжим дуурсаж байвал зүгээр. Хамгийн гол нь чи өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлдэх хэрэгтэй. Үүнд:
- Юуны түрүүнд анхаарлаа сайн төвлөрүүл.
- Шүлгийн үг үсгийг алдаагүй зөв уншаарай.
- Эхлээд хараагаараа уншина.
- Уншихдаа, хаанахын хэн гэдэг яруу найрагч, амьдралынхаа ямар үед хэрхэн юуны учир ийнхүү бичихэд хүрсэн юм бол?, сэтгэлийнх нь учиг чухам юунд хөндөгдөн ингэж бичив? Хэлэх гэсэн гол санаа нь юу юм бол гэх зэргээр ухаарч чадвал шүлгийн орчин, орон зайг тов тодорхой төсөөлөн зүрх сэтгэлийнхээ гүнд бясалгахад дөхөм болно. Шүлгийн тухай үнэхээр бясалгаж чадсан бол сэтгэлд чинь нэг их хөндүүр бий болох, эсвэл сэтгэл хөнгөрөн нэг их урам зоригтой болж, найз нөхдийгөө хүндэтгэх сэтгэл төрөх зэргээр сэтгэл ариусан зөөлөрдөг учиртай.
Энэ нь л яруу найргаар бясалгахуйн гол үр дүн юм шүү.
Яруу найргаас шимтэн цээжлэхүй
Зөвлөмж:
Сайхан шүлгийг уншсан хэн бүхний сэтгэлд дахин дахин унших хүсэл төрөх, эсвэл тухайн шүлгийг цээжлэх бодол төрдөг. Шүлэг цээжилснээр хүний сэргээн санах, тогтоох чадвар нэмэгдэх төдийгүй яриа бичгийн найруулга тань уран яруу үг хэллэгээр баяжин, гоозүйн мэдлэг мэдрэмж нь нэмэгдэх зэрэг олон ач хобогдолтой.
Ойлгож ухаарсан /бясалгасан/ шүлгийг цээжлэх нь, зүгээр нэг ном харж хүчээр цээжлэхээс илүү хялбар байх ба өөрт таалагдсан, гүнзгий мэдрэмж төрүүлсэн хэсгийг сонгон цээжилж болно.
Урнаар уншихуй
Урнаар уншихын тулд шүлгийн гол санаа, оновчтой дүрслэл чухам аль үгэн дээр илүүтэй зохирч буйг эхлээд анзаарч олоорой. Тэгээд хаана дуугаа өндөрсгөх, намсгах, зогсосхийх тэр ч байтугай хаана бараг шивнэх, аль хэсэг дээр унших хурдаа нэмж, хаана нь удаашруулах аль үгэн дээр илүү тод өргөлттэй хэлэх, хаана амьсгаа авах, аль хэсэгт нь нэг амьсгаагаар унших нүдний харц нүүрний хувирлыг хэрхэн илэрхийлэх зэргийг нарийн бодож, унших аргаа шүлгийнхээ утгад тохируулан сонгож бэлтгээрэй. Юуны түрүүнд өөрийн чинь сэтгэл догдлон хөдлөх ѐстой шүү. Ингэж мэдэрч гэмээнэ бусдын сэтгэлзүйд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.
Ийнхүү урнаар унших нь үгийн урлагийн яруу тансагийг илүү их мэдрүүлдэг ач холбогдолтой.
2. Шүлгийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
· Орон зай, цаг хугацааны дүрслэл, эхийн сэтгэлийн мөн чанарыг дүрсэлсэн хэсгийг олж тайлбарлаарай.
· Төрсөн санаа, гол санаа, шинэ санааг тодорхойлно уу.
· Гол санааг хэлцээр илэрхийлээрэй.
П.Бадарч “Эхийн сэтгэл”
Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм.
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна.
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү арааживаар дуулж байналээ.
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их санах юм.
Араг савар хоѐроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоѐрыг андууран түүж би хүүгээ санадаг аа
Алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлсийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн цагаан хаяаг
Цав суутал би хүүгээ ширтлээ.
Ижийдээ ирсэнгүй ээ.
Гэрийн даалгавар:
1. Шарль Бодлерийн “Үдшийн дуурьсал” шүлгийн зохиомжийн онцлогий тодорхойлж тайлбарлаарай.
2. Сурах бичгийн 44-р хуудаснаас Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Нэгэн модны намтар”-ыг уншиж ойлгоод дараах дасгалыг хий.
· Эцэг хэмээх сүрлэг царсны навч нахиан дор цэцэглэхийн ид шидийг үзсэнгүй... хэмээхдээ зохиогч багадаа туулсан амьдралынхаа ямар онцлогийг хэлсэн бэ?
· Эх минь өөр нэгэн улиастай сүлэлдэн...
Ойролцоо довцог дээр нүүн цэцэглээд...
Гурван жижиг улиасхан миний араас ургуулжээ. . . гэх мэт зохиолчийн утгыг далдалсан хэллэг бүрийн цаад нарийн учрыг тайлбарлаарай.
3. Сурах бичгийн 46-р хуудаснаа байгаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Солонго билээ би...” шүлгийг уншиж ухаараад дараах дасгалыг хий.
· Зохиогч эл шүлэгтээ өөрийнхөө тухай хэрхэн урнаар илэрхийлснийг уран дүрслэл бүхий хэсэг бүр дээр тайлбарла.
· Дээрх шүлгийг дуурайн “Цэцэг билээ би” эсвэл “Наран билээ би” гэсэн шүлэг зохио.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих