2011-05-03
Тест

Монголын эртний сонгодог уран зохиол

А хувилбар

1.   Дараах зохиолуудаас алинд нь монголын хаад ноёдын хямрал, бутралыг шүүмжилсэн байдаг вэ?

                     А. Алтан ордны үйсэн дээрх бичиг     Б . Мандухай цэцэн хатан

                     В. Убаши хун тайжийн тууж              Г. Монголын нууц товчоо

2.  Оюутцэцэн, Сайхансурталт нар ямар зохиолын баатрууд вэ?

                      А. Хув Нагваралын тууж     Б. Гэсэрийн тууж   

                  В. Мандухай цэцэн хатан     Г. Хөх судар

3.  “Үүр цайхаас эхэлж

 Үеэ шархиртал тэнээд

 Үдээс хойш хэрд

 Өгүүлэх дуун ч үгүй” хэмээн хэний ямар зохиолын хэсэгт өгүүлдэг вэ?

                  А. Д. Равжаа “Сэтгэлийг амраагч”  

                       Б. Б.Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан ерөөл”

                  В. В. Инжинаш “Хөх судар”

                  Г. Хуульч Сандаг “Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг”

4. бөө мөргөлийн яруу найргийг агуулга үзэл санаагаар нь :

.......................................................................................................... гэж ангилна.

5.Бөө мөргөлийн яруу найраг монголд хэдийнээс үүссэн бэ?

                       А. Хүннү гүрний үеэс б. Өгөдэй хааны үеэс

                       В. Амбагай хааны үеэс г. Автай хааны үеэс

6. “Сайн хүнд нөхөр олон биш үү, сайн моринд эзэн олон биш үү” гэж ямар зохиолын хэсэг вэ?

                       А. Алтан ордны үйсэн дээрх бичиг б. Мандухай цэцэн хатан

                       В. Убаши хун тайжийн тууж г. Монголын нууц товчоо

7. “Зээргэнэтийн шил” гэдэг дууны хэлбэрээр ямар зохиол өргөн тархсан бэ?

                       А. Хув Нагваралын тууж б. Мандухай цэцэн хатан

                       В. Убаши хун тайжийн тууж г. Монголын нууц товчоо

8. “Үгийг ахмадад нь хэлдэг биш үү, дээлийг захаар нь өмсдөг биш үү” гэж ямар зохиолд хэлдэг вэ?

                       А. “Хув Нагваралын тууж” Бүүвэй баатар

                       Б. “Эр хоёр загалын тууж” бага загал

                       В. “Убаши хун тайжийн тууж” 7 настай хүү

                       Г. “Монголын нууц товчоо” Сэнгүм

9. “Убаши хун тайжийн тууж” дахь “занги” гэдэг үгийн утгыг ол.

                      А. Мэдээ    б. Сум     в. Хуяг       г. Зам

10. “Хув Нагваралын тууж” дахь “Салхины зөв бурууг сар ялгадаг гэж мэд. Арван таванд үйлдэв” гэсэн хэсгийн утгыг тайлбарла. ........................................................................................................................................................

 

 

 

Монголын  эртний сонгодог уран зохиол

 Б хувилбар

1. “Чи минь над өндөр малгай битгий өмсгө

        Чадал эрдэм төгс бүсгүй олон байна шүү дээ

        Үг гэгч хэлэлцвэл мухар үгүй шүү” гэж ямар зохиолд хэлдэг вэ?

          А. Хишигбат “Хос морин сайвар” б. В. Инжинаш “Хөх судар”

          В. Гэлэгбалсан “Уулзахын ерөөл” г. Д. Равжаа “Үлэмжийн чанар”

2. “Эд малгүй хүн үнэн үг хэлэвч

        Хэрэглэхгүй цаг болжээ

        Манж зангүй хүн

        Ганцаардах цаг болжээ” гэж хэний ямар шүлэг вэ ?

           А. Ишданзанванжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал”

           Б. Д. Равжаа “Үлэмжийн чанар”

           В. Д. Равжаа “Сэтгэлийг амраагч”

           Г. Р. Хишигбат “Хос морин сайвар”

3. “ухасхийн харвахад уулын цаадах хүмүүс ундуй сундуй үхэцгээнэ” гэж ямар зохиолын хэн гэдэг баатрын тухай өгүүлсэн бэ?

                     А. “МНТ” Хасар б. “Хөх судар” Зэв

                     в. “Гэсэр” Гэсэр г. “Убаши хун тайжийн тууж” Байбагус хаан

4. Дараах төрлүүдээс бөөгийн яруу найрагт хамаарах төрлийг ол.

                     А. Улс төр б. Харын зүг в. Уянгын г. Гүн ухааны

5. 12-13-р зууны үед монголд ямар шашин гол шүтлэг болж байсан бэ ?

                     А. Бурхны б. Христийн в. Лалын г. Бөө мөргөлийн

6. “Убаши хун тайжийн тууж” –ийн гол баатар хэн бэ ?

                    А. Ядан ноён б. Жамуха в. Содном хатан г. 7 настай хүү

7. “Үлэмжийн чанар төгөлдөр

        Өнгө тунамал толь шиг хө

        Үзэсгэлэнт сайхан царай чинь

        Үзвэл лагшин төгс маань

        Үнэхээр сэтгэлийг булаанам зэ” гэж ямар зохиолын хэсэг байна вэ ?

          А. Сэтгэлийг амраагч б. Хос морин сайвар

          В. Үлэмжийн чанар г. Дөрвөн улирал

8. Мандуул хааны бага хатан хэн бэ ?

         А. Их хамарт Юнгин б. Мандухай в. Бөртэ г. Содном

9. Д. Равжаагийн байгалийн улирлын байдлыг амьтан, хүний настай жишин     харьцуулж өгүүлэх аргаар бичсэн шүлгийг олно уу.

                     А. Хурмаст тэнгэр б. Дөрвөн улирал

                     В. Үлэмжийн чанар г. Сэтгэлийг амраагч    

10. “Мандухай цэцэн хатны домог” зохиолд ямар үзэл санааг гаргасан бэ?

                     А. Монгол улсын мандал, бадралыг магтсан

                     Б. Монголын тэргүүлэгч ноёдын бутралыг шүүмжилсэн

                     В. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлсэн

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax